Cоёл хоорондын ажилтан хэрэгтэй байна

Соёл хоорондын ажил буюу эвлэрүүлэн зуучлах ажил нь ЧУ-д шинээр бий болсон үзэгдэл бөгөөд гадаад иргэд албан байгууллагатай харилцахад хэл, соёл, нийгмийн үл ойлголцол бэрхшээлийг бууруулж олон янзын соёл зэрэгцэн орших нийгэмд нөхөрсөг аж төрөхыг дэмжих нь гол зорилго юм. Энэ мэргэжил нь гадаад иргэдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын хэрэгцээнээс төрөн гарсан бөгөөд cоёл хоорондын ажилтан нь  хэлмэрчлэх, зөвлөгөө өгөх, асистeнт буюу хөтөч хийх хүрээнд мэргэшсэн дор хаяж хоёр хэлийг дээд түвшинд эзэмшсэн байхаас гадна шилжин суурших амьдралын хүрээнд тодорхой туршлагатай байдаг.

Соёл хоорондын ажилтаны үзүүлэх үйлчилгээ

  • Олон нийтийн, албан байгууллагатай гадаад иргэнийг харилцах үед зуучлан хөтөч хийx
  • Хэлмэрчлэх болон анкет өргөдөл бөглөхөд туслаx
  • Анхан шатны нийгмийн талаарх зөвөлгөөг чех болон бусад хэл дээр өгөx (жишээ нь: оршин суух зөвшөөрөл болон түүний төрөл ангилал, хувиараа бизнес эрхлэх , ажил хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт)
  • Шинэ орчин нөхцөлд дасан зохицох, танилцахад туслах (жишээбэл, ЧУ-дах гадаад иргэний эрх үүрэгтэй танилцах, гадаад иргэдэд тусладаг тэдний төлөө ажилдаг төрийн бус байгууллагуудтай холбоо тогтоох гэх мэт)

Соёл хоорондын ажилтан танд ямар үйлчилгээ хүргэж болохгүй вэ?

  • үйлчлүүлэгчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөxгүй, хуулийн төлөөлөгч биш
  • үйлчлүүлэгчийг шүүх дээр төлөөлөх, мэргэжлийн хуулийн зөвөлгөө өгөхгүй, хуульч биш
  • нийгмийн ажилтаны оролцоогүйгээр мэргэжлийн зөвлөгөө өгөхгүй, нийгмийн ажилтан биш
  • татварын болон санхүүгийн зөвлөгч биш
  • үйлчлүүлэгчид ажлын санал болон ажил олж өгөхгүй, ажилд зуучлагч биш