Xэрхэн захиалах, ямар үнэтэй

СОЁЛ ХООРОНДЫН АЖИЛТАН ЗАХИАЛАХ ЗААВАРЧИЛГАА

Cоёл хоорондын ажил хэнд зориулсан вэ?

Энэ үйлчилгээ нь хэл соёлын бэрхшээлээс үүдэн харилцаан дээр бэрхшээл гарч үүссэн үед туслалцаа зуучлал хэрэгтэй байгаа БҮГДЭД зориулсан. Соёл хоорондын ажилтан нь аль ч талыг хамгаалан дэмжихгүйгээр ХАРИЛЦАГЧ талуудын үл ойлголцолыг арилгах нь түүний гол зорилго юм. Cоёл хоорондын ажилтаныг гадаад иргэн, төрийн байгууллага хэн ч захиалч болно

Соёл хоорондын ажилтанг хэрхэн захиалах?

1 алхам.-  Соёл хоорондын ажилтаны мэдээллийн сангаас өөрт хэрэгтэй хэл , мэргэжлийн хэргцээгээр соёл хоорондын ажилтанаа сонгох.

2 алхам.- мэдээллийн сан дах холбоо барих төрлөөр соёл хоорондын ажилтантай холбоо тогтоох.

Cоёл хоорондын ажилтаны үйлчилгээ ямар үнэтэй вэ?

Cоёл хоорондын зуучлах үйлчилгээ нь төлбөрт үйлчилгээ бөгөөд аль нэг тал төлбөрийг төлнө. Үйлчлүүлэгч төлбөрийг төлөхгүй байx боломж байх ба энэ тохиолдолд соёл хоорондын ажилтан ажиллаж байгаа байгууллага хөлсийг төлнө.

Эхний боломж: Үйлчилгээ үнэ төлбөргүй

Энэ нь соёл хоорондын ажилтан ажиллаж байгаа байгуулага төлбөрийг хийнэ гэсэн үг.

Соёл хоорондын ажилтныг үнэ төлбөргүй захиалах боломжтой одоо хэрэгжиж байгаа төслийн талаар эндээс үзнэ үү.

Дараагийн боломж: Үйлчлүүлэгч төлбөрийг хийнэ

Соёл хоорондын ажлыг дэмжих ассоциаци соёл хоорондын ажилтаны үйлчилгээнд  санал болгоx үнэлгээ:

Соёл хоорондын зуучлах ажлын үнэлгээ цагийн 350 корун

Чухал  мэдээлэл:

  • Үнэлгээ нь бүх төрлийн үйлчилгээнд ижил байна (хэлмэрчлэх, хөтөч хийх, анхан шатны нийгэм хуулийн зөвөлгөө)
  • Үйлчилгээ хүргэсэн бүх цагийг тооцно
  • Xүлээсэн хугацааг хагас цагийн үнэлгээгээр тооцно

Анхааруулага: дээрх үнэлгээ нь зөвхөн санал болгож буй ба тиймээс өөрийн захиалсан ажилтантай төлбөрийг урьдчилан тохироорой. Ингэснээрээ гарч болох үл ойлголцолоос зайлсxийнэ.

Соёл хоорондын ажлын үйлчилгээний баталгаа чанар?

Соёл хоорондын ажлыг дэмжих ассоциаци соёл хоорондын ажилтаны мэдээллийн санг хариуцдагийнхаа хувьд үйлчлүүлэгч, соёл хоорондын ажилтан хоёрын хооронд зуучлагч гүүр болж байгаа.

 Соёл хоорондын ажлыг дэмжих ассоциаци соёл хоорондын ажилтанд байх ёстой шаардлагатай  мэргэжил дадлагын төвшинийг тодорхойлж ( боловсрол, мэргэшил, мэргэжлийн туршлага)  мэдээллийн санд байрлуулдаг.

Үйлчлүүлэгч соёл хоорондын ажилтаны үйлчилгээнд сэтгэл хангалуун бус тохиолдолд Соёл хоорондын ажлыг дэмжих ассоциацийн удирдлагад (vedeni@asociaceip.cz) өөрийн гомдлийг дэлгэрэнгүйгээр бичиж явуулж болно. Үйлчлүүлэгчийн эрх, хүсэлтийг ноцтойгоор зөрчсөн ( ёс зүйг баримтлаагүй, үнэн бус мэдээлэл хүргэсэн, тодорхой биш тохиролцоо) эсвэл удаа дараагийн гомдол нь соёл хоорондын ажилтаныг мэдээллийн сангаас  хасах шалтгаан болно.